Өрхийн төсөв гэж юу вэ?
Танай гэр бүлийн нийт орлогоос нийт зарлагыг хассан дүнг өрхийн төсөв гэнэ. Манай улсын хувьд нийт өрхийн дундаж орлогын 49,9%-ийг цалин, 17.6 %-ийг тэтгэвэр, тэтгэмж бусад хувийг өрхийн үйлдвэрлэл, түрээс бусад орлого бүрдүүлж байна. Өрхийн төсөв нь тухайн өрхийн орлого, зарлагын харьцаанаас хамаарч тухайн сард илүүдэлтэй, эсхүл дутагдалтай (хасах дүнтэй) гарч болно. Юуны өмнө өрхийн зардлын нарийн тооцох тухайлбал тухайн сарын хувьсах зарлаг (баяр ёслол, үнэ бүхий зүйлийн худалдан авах)-ыг урьдчилан тооцож, өмнөх сарын болон хуримтлалын төсвөөр шийдвэрлэж байхыг хичээх нь зүйтэй. Харин тогтмол зарлагыг (байр, хоол, тээвэр, холбоо, эмчилгээ) өрхийн орлогоос тогтмол зарж байх нь зүйтэй.
Санхүүгийн хариуцлагатай, санхүүгийн бэрхшээлд орохгүй байх арга нь өрхийн төсөв зохиох аргачлал байдаг. Үүнд:
Хүснэгтийн арга: Өрхийн орлого, зарлагыг тогтмол бичиж хүснэгтлэн бүх төрлийн орлого, зарлагын харьцааг тогтмол хөтөлж байх нь өрхийн төсвийг зохистой, хүртээмжтэй байлгахад ихээхэн тус болдог. Жишээ нь өдөр тутмын хэрэглээ, жижиглэн худалдан авалтад хүн бэлэн мөнгөөр тооцоо хийх нь зээлийн картаар тооцоо хийхээс илүү мөнгө хэмнэх, тооцоотой байх сэтгэлзүйтэй байдагыг судлаачид тогтоосон байна.
Дугтуйд төсвийн арга: (Зардлын төрөл бүрийн дугтуй бэлдэн өрхийн төсвөө тооцох) Энэ нь нөгөө талаас орлогын тодорхой хувийг шууд зардалдаа тооцон авч үлдэх хэлбэр бөгөөд таны орлого бүхэлдээ таны дураар зарцуулах зүйл биш, тодорхой хувь нь өрхийн зарлага, зардалд зориулагдсан буюу өрхийн (зайлшгүй) гэсэн сэтгэлзүй бий болсноор сар бүр өрхийн урсгал болон тогтмол зардлын асуудлыг шийдэх хариуцлага нэмэгдүүлдэг байна.
Компьютер системийн арга: Компьютер, гар утас дээр “Төсөвчин” зэрэг аппликэйшн ашиглаж орлог зарлага тогтмол хянаж байх. Ийм арга нь таны төлөвлөөгүй болон үрэлгэн зарлага гаргахаас сэргийлдэг давуу талтай. Зарлагуудыг тогтмол сануулдаг сайн талтай.
Ийнхүү та өрхийн төсвөө тооцож үзэхэд орлого зарлагаас их байвал заавал хуримтлал үүсгээрэй. Харин орлого зарлагаас бага байвал яах вэ? Мэдээж хувьсах зардлыг хэмнэж, харин тогтмол зарлагыг зогсоож болохгүй тул та нэмэлт орлого, зээл гэсэн үндсэн аргаар нөхөх боломжтой.